Хятадад 4 сая орчим га талбайг ойжуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2024-03-12 11:58:13

БЭЭЖИН, 2024 оны гуравдугаар сарын 12 /Xinhua/. Хятад улс өнгөрсөн онд мод тарих, ойжуулах ажлаа эрчимжүүлж, 3.998 сая га талбайд мод тарьсныг өнөөдөр танилцууллаа.


Үндэсний ойн аж ахуйн газрын тайланд дурдсанаар, энэхүү тоон үзүүлэлт нь 2022 онд 3.83 сая га талбайг ойжуулсантай харьцуулахад өссөн байна. 2023 онд тус улс мөн 4.379 сая га талбайг нөхөн сэргээж, 1.905 сая га элсэрхэг, чулуурхаг газрыг сэргээжээ.


Хятадын үндэсний мод тарих өдөр өнөөдөр буюу гуравдугаар сарын 12-ны өдөр тохиож байна. Тус улсад энэ өдрийг 46 дахь удаагаа тэмдэглэж байгаа ажээ.

Холбоотой мэдээ