ӨМНӨГОВЬ: Өнгөрсөн онд 36 иргэнд 40-80 сая төгрөгийн нөхөх олговрыг журмын дагуу олгожээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬДаланзадгад,
2024
оны гуравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгаас улс төрийн хэлмэгдүүлэлтэд 1514 хүн өртөж, түүнээс 1049 хүн цаазаар хороох ял, 284 хүн хорих ялаар
шийтгүүлж байжээ.
Хэлмэгдүүлэлтэд
өртсөн иргэдийн гэгээн дурсгалд зориулан босгосон хөшөө Өмнөговь аймгийн
Даланзадгад суманд байдаг.
Монгол Улсын Их Хурлын дэд дарга бөгөөд
Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын дарга С.Одонтуяа Өмнөговь
аймагт гуравдугаар сарын 10-11-ний өдрүүдэд ажиллах
үеэрээ аймгийн ИТХ-ын дарга Н.Энхбат болон бусад албаны хүмүүсийн
хамт Даланзадгад суман дахь хэлмэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэх хөшөөнд цэцэг
өргөж хүндэтгэл илэрхийлжээ.
Хөшөөнд хүндэтгэл илэрхийлэх үеэр Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Н.Энхбат улс төрийн
хилс хэрэгт хэлмэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэх хөшөө Маанийн хийдийн
дэргэд байсныг 2023 оны есдүгээр сард нүүлгэн
шилжүүлж, Гурвансайхан хорооллын урд талын мод үржүүлгийн талбайд шинээр сэргээн
засварлан байрлуулж, энэ хавар тохижилтын ажлыг бүрэн гүйцэтгэж, хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. Хөшөөг шинээр нүүлгэн шилжүүлэхдээ
хөшөөний хоёр талын баганад хэлмэгдсэн иргэдийн нэрсийг бичиж байрлуулж байгаа талаар мэдээлэл өглөө.
Өмнөговь
аймгийн хэмжээнд 2023 онд “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх
олговор олгох тухай хуулийн дагуу 36 иргэнд 40-80 сая төгрөгийн нөхөх олговрыг журмын дагуу олгожээ.