ӨМНӨГОВЬ: Төрийн албаны нөөцөд 18 иргэнийг бүртгэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-03-14 15:16:05

Даланзадгад, 2024 оны гуравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймагт Төрийн албаны ерөнхий шалгалтыг 2024 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр дөрвөн ээлжээр зохион байгууллаа.



Нэгдүгээр улирлын ерөнхий шалгалтад 115 иргэн бүртгүүлснээс 89 иргэн буюу 77.3 хувь нь шалгалтад орж, 18 иргэн тэнцлээ.


Төрийн албаны ерөнхий шалгалтыг зохион байгуулах салбар комисс 5 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж, дэд ажлын багт аймгийн Тагнуулын газар, Цагдаагийн газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Эрүүл мэндийн газар зэрэг 10 байгууллагын 20 төрийн албан хаагч хамтран ажиллажээ. 


2023 онд нийт дөрвөн удаа шалгалт зохион байгуулж, 355 иргэн буюу 83,9 хувь нь оролцож, 138 иргэн төрийн албаны ерөнхий шалгалтад тэнцэн нөөцөд бүртгэгдсэн байна.

Холбоотой мэдээ