ӨМНӨГОВЬ: Хонины махны үнэ 16 хувиар өсжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬДаланзадгад, 2024 оны нэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймагт 2024 оны гуравдугаар
сарын 18-ны
байдлаар өргөн хэрэглээний зарим бараа бүтээгдэхүүний үнэ өссөн талаар статистикийн
хэлтсээс мэдээллээ.
Тодруулбал, Даланзадгад сумын гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг долоо хоногийн дунджаар гаргаснаар элсэн чихрийн үнэ 4890-4490 төгрөгөөр буюу 8.2 хувиар, цагаан будааны үнэ 4890-4200 төгрөгөөр буюу 3.4 хувиар тус тус буурчээ.
Харин хонины махны үнэ 12000 төгрөгөөс 2500-аар нэмэгдэж 14500 төгрөгөөр буюу 16 хувиар өссөн бол бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна.