ӨМНӨГОВЬ: Цаг агаарын байдлаас шалтгаалан II ээлжийн хичээлийг цахимд шилжүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬДаланзадгад, гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн нутгаар салхи 18-20 м/сек, зарим vед 24 метрийг давж шуурч байна.
Цаг
агаарын аюултай үзэгдэл болж байгаатай холбогдуулан Даланзадгад сумын хэмжээнд гуравдугаар сарын 27-ны өдрийн хоёрдугаар ээлжийн хичээлийг цахим хэлбэрт шилжүүлэх аймгийн Онцгой комиссын шийдвэр гарлаа.
Мөн хөдөө сумдын онцгой комисст нөхцөл байдалдаа тохируулан шуурхай арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгожээ.
Аюулт үзэгдэл өнөөдөр 18:00 цаг хүртэл үргэлжлэхийг аймгийн ЦУОШГ-аас мэдээлж 2024 оны гуравдугаар сарын 27-ны өдрийн 18:00 цаг хүртэл Даланзадгад-Мандалговь, Цогтцэций-Мандалговь чиглэлд автомашины гарах хөдөлгөөнийг АОК-ын шийдвэрээр түр хязгаарлаж байгааг мэдэгдлээ.