Зураач О.Золбоотөгөлдөрийн “Шидэт хайрцаг” үзэсгэлэн гарч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2024-03-27 17:05:11

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Уран бүтээлч О.Золбоотөгөлдөрийн “Magic Box” үзэсгэлэн Монгол арт галерейд гарч байна. 


Энэхүү үзэсгэлэнд зураач О.Золбоотөгөлдөр куратор Др.Ц.Цэндпүрэв /Ванжил Арт Институт/-тэй хамтран ажиллаж нийт 30 орчим бүтээлээ дэлгэжээ. Үзэсгэлэнгийн үеэр түүний бүтээлүүдийг эх хувиар нь худалдаж авахаас гадна Artprint болон Artu шоп-той хамтран гаргаж буй merch цамц, футболкноос худалдан авах боломжтой.  


"Шидэт хайрцаг" хэмээх энэхүүүзэсгэлэн дөрөвдүгээр сарын 4-нийг дуустал олны хүртээл болно.  


Уран бүтээлч О.Золбоотөгөлдөр 2013 оноос хойш нийт таван удаа бие даасан үзэсгэлэн гаргаж, гадаад, дотоодын 20 гаруй хамтарсан үзэсгэлэнд оролцож, хүүхдийн болон яруу найргийн номуудыг бүтээсэн туршлагатай юм.

Тэрбээр мөн зургаа дахь бие даасан үзэсгэлэнгээ удахгүй нээх бөгөөд Францын Парис хотод олон улсын уран бүтээлчдийн резиденс хөтөлбөрт оролцохоор шалгарчээ. О.Золбоотөгөлдөр Аллианс Франсезын Монгол дахь салбар /Alliance Franзaise d'Oulan-Bator/ болон Франц улсын Гадаад явдлын яамны харьяа Францын Институт (Institut Franзais) -ээс Монгол Улсыг төлөөлөн, нэр хүндтэй “Cité Internationale des Arts Paris” резиденс хөтөлбөрт тэнцсэн уран бүтээлчдийн нэг болжээ.




Холбоотой мэдээ