СЭЛЭНГЭ: НҮБ-ын Хүүхдийн сангийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-03-29 16:45:28

Сүхбаатар, 2024 оны гуравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч ноён Эваристе  Куасси Комлантай өнөөдөр уулзаж санал солилцлоо.

 

Тэрбээр НҮБ-ын Хүүхдийн сангийн хөтөлбөрийг 2024-2025 онд Сэлэнгэ аймагт хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийлж, санамж бичигт гарын үсэг зурлаа.

 

Дээрх хөтөлбөрийн үр дүн:

 

-Хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээл хөгжил

-Боловсрол, хүүхэд хамгаалал

-Ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуй болон уур амьсгалын өөрчлөлт зэрэг хөтөлбөрт хамтран ажиллах юм.

 

Холбоотой мэдээ