ӨМНӨГОВЬ: Морин хуурч, ерөөлч, магтаалчдын улсын уралдаанд соёлын өв уламжлагч 1000 гаруй хүн оролцлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬДаланзадгад,
2024 оны дөрөвдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Даланзадгад суманд морин хуурч ерөөлч,
магтаалчдын улсын уралдааныг дөрөвдүгээр сарын 5-6-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Батмөнх
даян хааны мэндэлсний 560 жилийн ойд зориулан МУСГЗ, хөгжмийн зэмсэг урлаач П.Байгалжавын нэрэмжит Морин хуурчдын улсын уралдаан,
МУСГЗ, ерөөлч Гомбын Оргой агсны нэрэмжит ерөөлч, магтаалчдын улсын уралдаанд 8
аймгийн 14 сумын мянга гаруй өв тээгч, уран бүтээлчид оролцлоо.
Улсын уралдааны нээлтийн үйл ажиллагааг Даян хааны талбайд зохион байгуулж “Эгшиглэнт хуур” морин хуурчдын улсын уралдаанд 252 морин хуурч, ерөөлч, магтаалчдын уралдаанд 113 ерөөлч оролцсон байна.
Уралдааны үеэр МУСГЗ, хөгжмийн зэмсэг урлаач П.Байгалжавыг Өмнөговь аймгийн 2023 оны хүндэт иргэнээр тодрууллаа.
МУСГЗ, хөгжмийн зэмсэг урлаач П.Байгалжавын нэрэмжит морин хуурчдын улсын уралдааны гоцлол төрлийн бага насны ангилалд тэргүүн байрт Хан-Уул дүүргийн “Хаан хуур” сургалтын төвийн сурагч З.Ирээдүй, дэд байрт Баянзүрх дүүргийн Соёлын ордны морин хуурын дугуйлангийн сурагч У.Төгсжаргал, гутгаар байрт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын сурагч Б.Оюун-Эрдэнэ, тусгай байрт мөн аймаг сумын сурагч А.Хулан, Өмнөговь аймгийн Буянт хотхон УТҮГ-ын дэргэдэх Хүүхдийн ордны “Гурван сайхны эгшиглэн” дугуйлангийн сурагчТ.Буян-Эрдэнэ нар эзэлжээ.
Харин
гоцлол төрлийн ахлах насны ангиллын тэргүүн байрт Өмнөговь аймгийн
Буянт хотхон УТҮГ-ын дэргэдэх Хүүхдийн ордны “Гурван сайхны эгшиглэн”
дугуйлангийн сурагч Д.Ховор-Ялалт, дэд байрт Монголын Хүүхдийн ордны сурагч Д.Дагвадорж,
гутгаар байрт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын
сурагч А.Амин-Эрдэнэ, тусгай байрт Монголын Хүүхдийн ордны
суралцагч Б.Билгүүдэй, тусгай байрт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын сурагч Д.Цэрэнпунцаг,
насанд хүрэгчдийн ангиллын тэргүүн байрт Хан-Уул дүүргийн
“Хаан хуур” сургалтын төвийн суралцагч А.Сумъяабазар, дэд байрт Өмнөговь аймгийн Даланзадгад сумын сурагч
Д.Сугирбаатар, гутгаар байрт Өмнөговь аймгийн Даланзадгад
сумын сурагч О.Эрдэнэбат,
тусгай байрт Хан-Уул дүүргийн “Хаан хуур” сургалтын төвийн суралцагч Б.Пүрэвдав, Өмнөговь аймгийн Цогт-Овоо
сумын сурагч Б.Доржсамбуу
нар тус тус тодорлоо.
Хамтлаг
төрлийн тэргүүн байрт Дорноговь аймгийн Сайншанд сумын тавдугаар сургуулийн
“Болор эгшиглэн” хамтлаг, дэд байрт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын
“Хишигтэн” хамтлаг, гутгаар байрт Хан-Уул
дүүргийн “Хаан хуур” хамтлаг,
тусгай
байрт, Монголын хүүхдийн ордны “Нүүдэл дөрвөл” хамтлаг, Өмнөговь аймгийн “Сүрэг”
хамтлаг шалгарлаа.
МУСГЗ
П.Байгалжавын нэрэмжит шагналаар Буянт хотхон УТҮГ-ын дэргэдэх Хүүхдийн
ордны “Гурван сайхны эгшиглэн” дугуйлангийн багш МУСТА Л. Мөнхбаяр,Ц.Батчулуун
сангийн нэрэмжит шагналаар Орхон аймгийн “Уран эгшиг” хамтлагууд шалгарчээ.
Өмнөговь
аймгийн Засаг дарга: Р.Сэддорж:
-Бид үндэсний өв соёлыг өвлөн тээгч хүмүүсийнхээ үйл хэргийг алдаршуулах зорилгоор үндэсний хөгжмийн улсын уралдааныг Өмнөговь аймагтаа зохион байгууллаа. Маш олон ерөөлч, магтаалч, морин хуурчид Даланзадгад суманд чуулж хөг ая эгшиглэсэн сайхан өдрүүд өнгөрлөө.
Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын уугуул МУСГЗ, хөгжмийн зэмсэг урлаач П.Байгалжавын нэрэмжит морин хуурчдын улсын уралдаан, Мандал-Овоо сумын уугуул МУСГЗ, ерөөлч Гомбын Оргой агсны нэрэмжит улсын уралдааныг зохион байгууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг орон нутагт хэрэгжүүлж, үндэсний өв соёлыг сурталчлан таниулах, өвлүүлэх, уламжлуулах ажлыг зохион байгуулж байна. Түүнчлэн морин хуураа хүн бүр тоглож чаддаг байх, сум орон нутаг, аж ахуйн нэгж байгууллагууд дэмжин оролцох хэрэгтэй. П.Байгальжав бол Монголын хамгийн том үндэсний хөгжмийн зэмсэг урлаач хүн. Үндэсний хөгжмийн маш том үйлдвэртэй. Тус үйлдвэрээ 1989 оноос хойш хариуцлагатай авч явж байна. Харин Оргой гуай мөн л алдартай. Сэдэв өгөхөд шууд газар дээр нь цээжээр түгдрэлгүй ерөөж чаддаг, улсын уралдаанд удаа дараа түрүүлж байсан Өмнөговь аймгийн бахархалт хүн юм. Ингээд нийт уран бүтээлчдэдээ улам их амжилтыг ерөөе.
МУСГЗ, Хөгжмийн зэмсэг урлаач П.Байгалжав:
-Өмнөговь аймгийн Даланзадгад суманд хөгжмийн зэмсэг урлаач миний нэрэмжит улсын уралдааныг зохион байгуулж байгаад маш их талархлаа. Өргөн дэлгэр сайхан болж байна.
Энэ сайхан үйл ажиллагааны үеэр Өмнөговь аймгийн хүндэт иргэнээр тодруулан шагнаж урамшуулсанд үнэхээр баярлаж байна. Миний бие гуч гаруй жил үндэсний хөгжмийн зэмсгийг урлаж байна.
Үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх ажлыг чин
сэтгэлээрээ хийж гүйцэтгэсэн хөдөлмөр зүтгэлийг минь үнэллээ гэж ойлгож
байгаа. Та бүхэндээ баярлалаа.