ӨМНӨГОВЬ: Говийн байгаль, түүхийн музей 4000 гаруй үзмэр, цуглуулгатай
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬДаланзадгад,
2024 оны дөрөвдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн “Говийн байгаль, түүхийн музей” нь интерьер,
экстерьерийн хувьд төгс гүйцэтгэл бүхий маш өвөрмөц шийдэлтэй, ашигт малтмалын
уурхай болсон эд өлгийн зүйлсийг цогцоор нь тусгасан, шинжлэх ухаан, танин мэдэхүйн
төв болж чадахуйц цогц байгууламж билээ.
Тус музей нь дөрвөн давхар, 10 төрөл
зүйлийн үзүүлгийн хэсэгтэй. Нийт үзмэрийнхээ 30
гаруй хувийг
дэлгэн үзүүлдэг. Нийт 4000 гаруй үзмэр, эд өлгийн цуглуулгатай.
2023 онд ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнтэй хамтран эртний амьтан, ургамлын хэсгийн үзүүлгийг дэглэсэн бөгөөд Монголын говь нутгаас олдсон 100-65 сая жилийн өмнөх үед хамаарах үлэг гүрвэлийн олдворыг дэлгэн олон нийтийн хүртээл болжээ.
Говийн байгаль, түүхийн музейн үзмэрээр дамжуулж Монголын говийн түүх, соёлыг дэлхийд таниулах зорилгыг дэвшүүлэн ажиллаж байна.
Говийн байгаль, түүхийн музейн онцлох үзмэрүүдэд Өмнөговь аймгийн нутгаас олдсон өвсөн тэжээлт болон махчин үлэг гүрвэлийн олдвор, чулуун зэвсгийн үе, хүрэл, төмрийн үеийн археологийн болон палеонтологийн олдвор, мөн говийн ард түмний дундаас төрсөн алдар гавьяатан, урчууд, уран дархчуудын бүтээлийн дээжис үзэгч таны нүд, сэтгэлийг баясгана.
Тиймээс говь нутгийг зорин ирж говийн байгаль, түүхийн музейгээр зочлон бусад аймаг, хотуудаас ялгарах онцлог, олон нэр төрлийн үзмэрийн өвөрмөц сонин давтагдашгүй байдал, музейн барилгын эзлэхүүн, орон зай төлөвлөлтийн өвөрмөц зохиомж шийдлийг сонирхон үзэх боломжтой юм.