Ширээ нуруу хүртэлх замыг засч дуусав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул аймгийн Дархан сумын ОНХС-гийн 18 сая төгрөгөөр Хараагийн гүүрээс Ширээ нуруу хүртэлх зам болон тус сумын гуравдугаар багийн нутаг дахь 2.5 км сайжруулсан шороон замыг “Дархан Азза” ТӨХК засварлаж дуусчээ.
Цаашид 15 дугаар багийн Хабитад, Мангирт зэрэг гэр хорооллын чиглэлээс гадна нэгдүгээр багийн авто замуудын засварын ажил хийгдэх аж. Эдгээр зам засварын ажлууд бүрэн хийгдсэнээр гэр хорооллын иргэд шороо босож эвдрэлд идэгдсэн замаар зорчихгүй байх нөхцөл бүрдэнэ. Дархан хот байгуулагдсаны 55 жилийн ой болон өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажилтай холбогдуулж аймгийн Засаг даргын захирамжаар Дархан сумын алслагдсан гэр хорооллын шороон замуудыг дахин сайжруулж, хусч засварлах ажлууд үргэлжилж байна.
Б.Норовсамбуу