ДОРНОГОВЬ: Хаврын анхны мод тариалалтыг "Говь парк"-аас эхэллээ

ТЭРБУМ МОД
erdenebulgan@montsame.mn
2024-05-15 10:33:41

Сайншанд, 2024 оны тавдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх, говь нутагт ногоон байгууламж буй болгох  ажлын хүрээнд хаврын бүх нийтээр мод тарих ажлыг Сайншанд сумын нутаг дахь “Говь парк” цэцэрлэгт хүрээлэнгээс эхэллээ.




Энэ жил тус газарт 24  аж ахуй, нэгж байгууллага, хоёр гэр бүл, нэг анги хамт олон хамрагдаж 6000 хайлаас, улиасыг тарьсан байна.


Мөн Хүүхдийн парк, “Жаргалан” хүүхдийн зуслан, Ахмадын сувилал зэрэг хашаа хамгаалалт, худагтай газруудад мод тарих нэгдсэн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн тул иргэд, аж ахуйн нэгж байгууллагын ажилтан албан хаагчдыг идэвхтэй оролцохыг уриалсан юм.


Ташрамд дурдахад энэ жил аймгийн хэмжээнд төв суурин газарт долоон төрлийн 65,0 мянган мод, 105 га талбайд ойжуулалтын ажлыг хийхээр төлөвлөсөн аж.

Холбоотой мэдээ