БАЯНХОНГОР: Тэгш ойтой сумд 7 дугаар сарын 17-21-нд наадмаа хийнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2024 оны тавдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Энэ онд Баянхонгор аймгийн долоон сум түүхт 100 жилийн ойгоо тэмдэглэнэ. Тус аймгийн Өлзийт, Жинст, Баацагаан, Бууцагаан, Заг, Гурванбулаг, Баянбулаг сумын тэгш ой энэ онд тохиож байгаа юм.
Аймгийн Засаг даргын захирамжаар түүхэн 100 жилийн тэгш ой тохиож буй
- Баацагаан сумын баяр наадмыг 7 дугаар сарын 17,18,19-нд
- Бууцагаан, Гурванбулаг, Заг сумын баяр наадмыг 7 дугаар сарын 18, 19, 20-нд
- Өлзийт, Жинст сумын баяр наадмыг 7 дугаар сарын 19, 20, 21-нд тэмдэглэх тов гарчээ.
Өнгөрсөн онд Баянхонгор аймгийн Галуут, Бөмбөгөр, Эрдэнэцогт, Хүрээмарал, Баян-Өндөр сумын 100 жилийн тэгш ойгоо тэмдэглэсэн.
Сонирхуулахад, энэ онд улсын хэмжээнд 17 аймгийн 102 сумын 100 жилийн тэгш ой тохиож байна.