Б.Тэгшбаяр Парисын наадамд уралдах хоёр дахь дугуйчин боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-05-28 09:37:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Узбекистаны Ташкент хотноо болж буй “Tour of Bostonlig” UCI 2.2 олон өдрийн уралдааны ганцаарчилсан гараатай 30 км-ийн цагийн уралдаанд Үндэсний шигшээ багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Б.Тэгшбаяр түрүүлжээ.


Ингэснээр тэр Олимпын эрхээ авч, шар цамцны эзэн боллоо. Парисын олимпын дугуйн төрлийн бөөн гараатай уралдаанд олон улсын хэмжээний мастер С.Жамбалжамц, ганцаарчилсан гараанд Б.Тэгшбаяр нар оролцохоор болж байна. Монголын дугуйчид хамгийн сүүлд 1996 оны Атлантагийн олимпод өрсөлдөж байлаа. Тэгвэл түүнээс хойш 28 жилийн дараа хоёр дугуйчин Парисын наадамд уралдахаар болсон нь энэ.


Б.Тэгшбаяр трак дугуйн залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 2016 онд түрүүлж, ноднин “Tour of Thailand” тэмцээний аваргаар тодорч байсан юм.  

Холбоотой мэдээ