ӨНӨӨДӨР: Энхийг сахиулагчдын өдрийн ёслол болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-05-29 05:40:31

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Тавдугаар сарын 29-ний лхагва гарагт болох зарим үйл явдлын тойм:

09:00 цагт: Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх “Монгол цэрэг энхийн үйлсэд цогцолбор”-т Энхийг сахиулагчдыг хүндэтгэх ёслолын үйл ажиллагаа болно. Утас: 9999-7810.

09:00 цагт: Төрийн ордонд: Ашигт малтмалын зөвшөөрөл, татвар, төлбөртэй холбоотой Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол эхэлнэ. 

-Засгийн газар хуралдана.

09:30-14:00 цагт: “Холидэй Инн”-д: Нийслэлийн ЖДҮ, үйлчилгээний салбарт дижитал технологи, инновац нэвтрүүлэх “Digital SME-2024” форум болно. Утас: 9906-2162.

10:00-14:00 цагт: УИХ-ын ажлын хэсэг, байнгын хороод хуралдана.

10:00-14:00 цагт: Улсын их дэлгүүрт: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн “Миний дуу хоолой-Бидний эрх” анхдугаар форум болно. Утас8998-2929.

10:00 цагт: Орос-Монголын хамтарсан 162 дугаар сургуулийн сурагчдад ОХУ-ын Свердловск мужийн үе тэнгийнхний  бэлэглэсэн номнуудыг хүлээлгэж өгнө. 

14:00 цагт: Богд хааны музйед: “Элэг бүтэн монгол үндэсний хөтөлбөр-ийн ХУД-ийн Эрүүл мэндийн төвийн өдөрлөг болно. 






Холбоотой мэдээ