СЭЛЭНГЭ: Усны нөөц болон биологийн олон янз байдлыг хамгаална

ХӨГЖЛИЙН ТӨСЛҮҮД
otgontsetseg@montsame.mn
2024-06-06 10:32:45

Сүхбаатар, 2024 оны зургаадугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сумын Буурийн гол”-ын эрэг дээр шувуу ажиглалтын цэг байгуулж, өнөөдөр хүлээлгэн өглөө.

 

Сэлэнгэ аймаг энэ жилийг “Аялал жуулчлал, ногоон хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ утгаар эко аялал жуулчлал, усны нөөцийг хамгаалах болон биологийн олон янз байдлыг хамгаалах чиглэлд анхааран ажиллаж байна.

 

Иймээс  "Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох стратеги төлөвлөлтийг боловсронгуй болгох, орон нутгийн иргэдийн байгаль орчин болон байгалийн нөөцийн салбарт дасан зохицох чадавхыг бэхжүүлэх" төслийг Сүхбаатар суманд хэрэгжүүлж байгаа юм.   

 

Дээрх төслийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр "Эко ирээдүй-Хөгжлийн төвТББ-аас хэрэгжүүлж байна. 


"Буурын гол"-д цэн тогоруу, хуруут хун, хондон ангир тогтмол нүүдэллэн ирдэг байна.

Холбоотой мэдээ