Цалин улсын дунджаас 23.9 хувиар бага байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-10-07 22:09:00
Yesukheitumur Tumurbaatar

Төв аймгийн нийт ажилчдын дундаж цалин энэ оны хоёрдугаар улирлын байдлаар 675.8 мянган төгрөг байгаа нь улсын дунджаас 212.2 мянган төгрөг буюу 23.9 хувиар бага байна. 

Харин эрэгтэйчүүдийн дундаж цалин 642.7 мянган төгрөг, эмэгтэйчүүдийн дундаж цалин эрэгтэйчүүдийнхээс 62.5 мянган төгрөгөөр илүү буюу 705.2 мянган төгрөг байгааг талаар Төв аймгийн Статистикийн хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Батбаяр хэллээ.

Мөн Төв аймгийн эдийн засгийн үйл ажиллагааг салбараар ангилан харвал уул уурхай, олборлолтын салбарт ажилчдын дундаж цалин хамгийн их буюу 2031.6 мянган төгрөг байна. Харин цахилгаан болон хий, агааржуулалтын үйл ажиллагааны салбарын ажилчдын дундаж цалин 1205.5 мянган төгрөгөөр байна. Мөн олон улсын байгууллага, суурин төлөөлөгчийн үйл ажиллагааны салбарын ажилчидын дундаж цалин 1168.1 мянган төгрөгөөр тус тус удаалав. Түүчилэн зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарынхан  585.6 мянган төгрөг буюу  хамгийн бага дундаж цалинтай байна.

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ