Сонгогчдын нэрийн жагсаалт дахь мэдээлэл зөрүүтэй бол засуулах боломжтой

СОНГУУЛЬ 2024
b.tuul@montsame.gov.mn
2024-06-11 10:21:46

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Улсын бүртгэлийн ерөнхий газраас иргэдийг сонгогчдын нэрийн жагсаалтад өөрийн болон гэр бүлийн гишүүний мэдээлэл бүртгэлтэй эсэхийг шалгахыг зөвлөж байна.


Иргэд санал авах өдрөөс 14 хоногийн өмнө сонгогчдын нэрийн жагсаалт дахь өөрийн болон гэр бүлийн гишүүний мэдээлэлтэй танилцсан байхаар хуульчилсан. Хэрэв уг жагсаалтад бүртгэлгүй эсвэл алдаатай бүртгэгдсэн бол гомдлоо итгэмжлэгдсэн ажилтан, улсын бүртгэлийн байгууллагад бичгээр болон цахимаар гаргах бололцоотой.


Сонгуульд оролцох эрх бүхий нийт иргэний бүртгэл буюу сонгогчдын нэрийн жагсаалтыг бүртгэлийн байгууллага дөрөвдүгээр сарын нэгнээс https://shorturl.at/Jlchr сайтад нийтлээд буй. 








Холбоотой мэдээ