ТӨВ: Тариалалт 78.7 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-06-17 18:55:28

Зуунмод, 2024 оны зургаадугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд энэ жил 138 мянган га талбайд тариалалт хийхээр төлөвлөсөн. Үүнээс 110296 га-д тариалж, тариалалт 78.7 хувьтай байна.


Тухайлбал, үр тариа 62423, үүнээс улаан буудай 51277 га, арвай 656 га, овъёос 10005 га, хөх тариа 30 га талбайд тариалсан байна.


Гурвалжин будаа 125 га, шар буурцаг 40 га, вандуй 40 га, бусад 250 га, төмс 10357.71 га, тэжээл 8746 га, тосны ургамал 26528 га талбайд тус тус тариалсан байна.


Өнөөдрийн байдлаар хүнсний ногоо 2242.0 га талбайд тариалсан. Үүнээс, байцаа 140.7 га, шар манжин 1265.4 га, хүрэн манжин 84.8 га, шар лууван 369.7 га, сонгино 306.2 га, саримс 71 га, хулуу 0.9 га, өргөст хэмх 0.3 га, навчит ногоо 0.9 га-д тарив.


Хүлэмжид 24.5 га талбайд нарийн ногоог тариалсан бөгөөд өргөст хэмх 8.9 га, улаан лооль 5.6 га, чинжүү 1.3 га, тарвас 0.1 га, хулуу 0.1 га, гүзээлзгэнэ 0.8 га, навчит ногоо 4.6 га, мөөг 1.5 га-д тус тус тарьжээ.

Холбоотой мэдээ