СЭЛЭНГЭ: Ихэнх сумын нутгаар бороотой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-06-19 20:38:45

Сүхбаатар, 2024 оны зургаадугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн нутгаар 20, 21-нд бороо их орохыг аймгийн УЦУОША-наас мэдээллээ.

 

6 дугаар сарын 19-ний 20.00 цагаас 6 дугаар сарын 20-ны 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар үүлшинэ. Ихэнх сумын нутгаар бороо орно. 

 

Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Агаарын температур шөнөдөө +11...+16 градус, өдөртөө +20...+25 градус дулаан байна.

 

Сүхбаатар хот орчмоор үүлшинэ. Бороо орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Агаарын температур шөнөдөө +14...+16 градус, өдөртөө +20...+22 градус дулаан байна.

 

6 дугаар сарын 21-25-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 21-нд нийт сумын нутгаар их бороо, 22-нд ихэнх сумын нутгаар бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй. Салхи ихэнх хугацаанд баруунаас секундэд 5-10 метр байна.

 

Агаарын температур шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +15...+20 градус, хугацааны сүүлчээр өдөртөө +29...+34 градус дулаан байна . 

Холбоотой мэдээ