Иберийн шилүүс устаж үгүй болох аюулаас аврагджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2024-06-21 14:58:24

ЖЕНЕВ, 2024 оны зургаадугаар сарын 21 /IUCN/. Устаж үгүй болох аюулын ирмэгт тулаад байсан Иберийн шилүүсийн тоо толгой 2000 давсан тухай Олон улсын байгаль хамгаалах холбоо (IUCN) мэдээлжээ. 


Тус холбоо энэ амьтныг устаж буй төрөл зүйлийн ангиллаас хасаж, эмзэг төрөл зүйлийн ангилалд багтаажээ. 25 жилийн өмнө эрдэмтэд эдгээр амьтан бүрэн устах аюулын ирмэгт тулсныг мэдэгдэж байлаа. Харин өнгөрсөн хугацаанд Испани, Португалд тоо толгой нь сэргэсэн байна. Европын Холбоо болон эдгээр хоёр улсын эрх баригчдын хэрэгжүүлсэн цогц арга хэмжээний үр дүнд устаж үгүй болох аюулаас аврагджээ. 


Гэсэн хэдий ч хулгайн ан, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас амьдрах орчин нь өөрчлөгдөх, гол идэш болох туулайн тархац тогтворгүй байгаа зэрэг хүчин зүйлсээс шалтгаалан эрсдэлтэй хэвээр байгааг IUCN анхааруулж байна. Эрдэмтэд 2040 он гэхэд эм шилүүсийн тоо толгойг 750-д (одоо 406) хүргэхээр төлөвлөжээ.  


Иберийн шилүүс нь шилүүсийн өвөрмөц дэд зүйл бөгөөд энгийн шилүүсээс цайвар зүстэй, тод толботой тул цоохор ирвэстэй төстэй байдаг. Энэ амьтан нь шилүүсээс хоёр дахин жижиг биетэй тул чандага, туулай гэх мэт жижиг ан амьтдыг барьж иддэг. 
Холбоотой мэдээ