Бие даагчдын талаарх мэдээлэл буурчээ

СОНГУУЛЬ 2024
192@montsame.mn
2024-06-26 16:02:58

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 26 /МОНЦАМЭ/. “Шударга сонгуулийн төлөө” иргэний нийгмийн сүлжээнээс сонгуулийн сурталчилгааг ажиглан, мониторинг хийж байна.


Үүний өмнө зургаадугаар сарын 10-16-ны хооронд 5 телевизийн мэдээ, мэдээлэл, нэвтрүүлэгт мониторинг хийсэн бол өнөөдөр зургаадугаар сарын 17-23-нд хийсэн хоёр удаагийн судалгааны дүнг танилцуулав.

Мониторингийн эхний шатанд зонхилох 5 телевизийн 1430 цаг 51 минутын мэдээлэл, нэвтрүүлгийн 14 хувийг сонгуультай холбоотой мэдээлэл эзэлж байсан бол хоёр дахь шатанд 636 цаг 14 минутын нэвтрүүлэгт хийсэн судалгаагаар 20 хувийг сонгуультай холбоотой мэдээлсэн талаар “Глоб интернэшнл” төвөөс мэдээллээ.


Бие даагчдын талаарх мэдээлэл өмнөх мониторингоор МҮОНТ дээр 5 хувьтай гарч бусад телевиз 1 хувиас хэтрээгүй байсан бол энэ удаагийн судалгаагаар бие даагчдын талаарх мэдээлэл арилжааны телевизүүдээр олон нийтэд хүрээгүй байна. Нэг ёсондо бие даагчдын талаар хангалттай мэдээлэл нэвтрүүлээгүй байгааг “Глоб интернэшнл” төвийн гүйцэтгэх захирал Б.Онон хэллээ. МҮОНТ-ийн бие даагч нарт хуваарилсан цаг 6 хувьтай гарч, нэг хувиар дээшилсэн байна. 




МҮОНТ эфирийн цагийн 62 хувьд нь сонгуулийн талаар мэдээлжээ. Хамгийн их далд сурталчилгааг NTV телевиз явуулсан байна. Захиалгат, төлбөртэй сурталчилгаа МҮОНТ дээр их гарчээ. Сөрөг хандлагатай мэдээлэл долоон хувь байна. Энэ нь Ийгл телевиз байв. МҮОНТ-ийн нийт сонгуультай холбоотой цагийн 12 хувь МАН, есөн хувь АН, найман хувь ХҮН намд ногдож байна. ТВ9 телевиз 52 хувиа МАН-д зарцуулжээ. Монгол ТВ 85 хувиа МАН-д зарцуулжээ. NTV-ээс бусад нь эфирийнхээ ихэнхи цагийг МАН-д зарцуулсан дүн гарчээ





Холбоотой мэдээ