ӨМНӨГОВЬ: Сонгогчдын ирц 30 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2024 оны зургаадугаар сарын 28 /МОНЦАМЭ/. УИХ-ын ээлжит сонгуулийн 7 дугаар тойрог буюу говийн бүсэд долоон мандатын төлөө 15 нам, 2 эвсэл, 2 бие даагч нэр дэвшиж байна.
Өмнөговь аймгийн 15 сумын хэмжээнд нийт 61 багт 63 хэсгийн хороо байгуулан ажиллаж байгаа бөгөөд 49422 сонгогч санал өгөхөөр бүртгэгджээ.
Харин сонгуулийн ирц 13:45 минутын байдлаар 33.4 хувьтай байгаа талаар Өмнөговь аймгийн сонгуулийн хорооноос мэдээллээ.