ГОВЬ-АЛТАЙ: Хантайшир уулын аймаг байгуулсны 101 жилийн ойг 7 дугаар сарын 10, 11-нд тэмдэглэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2024-07-03 15:53:22

Говь-Алтай, долоодугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн баяр наадам, Хантайшир уулын аймаг байгуулсны түүхт 101 жилийн ой долоодугаар сарын 10, 11-ний өдөр болно.


Тодруулбал, Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103, Хантайшир уулын аймгийн 101 жил ой, аймгийн баяр наадмын тов гарч, 2024 оны долоодугаар сарын 10-11 өдрүүдэд болох тухай аймгийн баяр наадам зохион байгуулах комиссоос мэдээллээ.


Энэ жил Говь-Алтай аймгийн 16 сумын түүхт 100 жилийн ой тохиож байгаа бөгөөд ойн баяр наадам долоодугаар сарын 22-ноос эхэлнэ.


Мөн түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Бурхан буудай уулын тэнгэрийг тайх төрийн тахилгыг долоодугаар сарын 20-нд зохион байгуулахаар товложээ.

Холбоотой мэдээ