СЭЛЭНГЭ: Төрийн албан хаагчийн тангараг өргөх ёслол боллоо

ФОТО МЭДЭЭ
otgontsetseg@montsame.mn
2024-07-03 17:34:03

Сүхбаатар, 2024 оны долоодугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Өнөөдөр төрийн албан хаагчийн өдөр. Энэ өдрийг тохиолдуулан "Төрийн албан хаагчийн тангараг өргөх ёслол"-ыг Сэлэнгэ аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс зохион байгууллаа.

 

Ёслолын нээлтийн үйл ажиллагааны үеэр Төрийн албаны зөвлөлийн Сэлэнгэ аймаг дахь салбар зөвлөлийн дарга Ө.Сувдаа: -“Төрийн ажил үүргийг гүйцэтгэхдээ хуулиар тогтоосон ёс зүйн хэм хэмжээг чандлан биелүүлж, зөв үлгэр дуурайлалтай, чадварлаг алба хаагч байхад онцгой анхаарч ажиллахыг хүслээд тангараг өргөж байгаа нийт алба хаагчдад баяр хүргэлээ.

 

Энэ удаа 17 сум, 6 тосгоны төлөөлөл 50 албан хаагч “Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж албан үүргээ үнэнч шударгаар биелүүлнэ" гэдгээ батлан илэрхийлж, төрийн далбаанаасаа адис авч, тангаргийн хуудаснаа гарын үсгээ зуран тангаргаа өргөлөө.

 

Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгин хэмжээнд 6879 төрийн алба хаагч төрийн үйлчилгээг ард түмэнд хүргэн ажиллаж байна.