ӨМНӨГОВЬ: 39 албан хаагч тангараг өргөлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬДаланзадгад,
2024 оны долоодугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Төрийн
жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолыг Төрийн албаны өдрийг тохиолдуулан зохион байгууллаа.
Монгол
Улсын Засгийн газрын 2024 оны 205 дугаар тогтоолоор түүхэн үйл явдлын ой,
тэмдэглэлт өдрийн жагсаалтад “Төрийн албаны өдөр”-ийг жил бүрийн долоодугаар сарын 3-нд тэмдэглэхээр тогтоожээ.
Өмнөговь
аймгийн хэмжээнд төрийн жинхэнэ албанд орж, төрийн жинхэнэ албаны туршилтын
хугацаанд чиг үүргээ амжилттай сайн биелүүлж, цаашид төрийн захиргааны албанд
үр бүтээлтэй ажиллаж чадахаа баталсан 39 албан хаагч өнөөдөр тангаргаа өргөлөө.
Өмнөговь аймагт 190 байгуулгад 4500 гаруй төрийн албан хаагч ажиллаж байна.