ДОРНОД: Уяач нь өөрөө азаргаа унаж түрүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-07-10 15:35:17

Чойбалсан, 2024 оны долдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн баяр наадмын хурдан азарганы уралдаан тун сонирхолтой боллоо.


Хийморийн овоон дээр түрүүлж явсан халтар азарга хадуурчээ. Матад сумын уяач Г.Заанхүү хадуурсан азаргаа өөрөө унан хурдалж түрүү магнайд торгон жолоо өргүүлэв. Наадамчин олон түрүүлсэн азарганд "шоу халтар" хэмээн нэр хайрлажээ.


Дорнод аймгийн баяр наадамд 40 азарга уралдсанаас Матад сумын уяач Г.Заанхүүгийн хээр түрүүлж, аман хүзүүнд Чулуунхороот сумын алдарт уяач П.Гантөмөрийн хүрэн, Баян-Уул сумын уяач Б.Эрдэнэбулганы бор, Матад сумын уяач Э.Доржоогийн хул, Хэрлэн сумын уяач М.Насанжаргалын бор айрагджээ.

Холбоотой мэдээ