Японы цаг уурын алба наршихаас сэрэмжлүүллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2024-07-05 16:55:17

ТОКИО, 2024 оны долоодугаар сарын 5 /NHK/. Японы баруун болон зүүн нутгийн олон бүс нутагт 35 хэмээс дээш халах төлөвтэй байгаа тул тус улсын Байгаль орчны яам болон цаг уурын албанаас өнөөдөр 21 мужид наршихаас сэрэмжлүүлжээ.


Гүмма мужийн Маэбаши, Сайтама мужийн Күмагаяа, Яманаши мужийн Кофү, Яманаши мужийн Гифү, Айчи мужийн Нагоя болон Хёго мужийн Тоёока хотод өдрийн цагаар агаарын температур 37 хэм хүрч халах төлөвтэй байгаа бол Токиогийн төв болон Фүкүшима, Фүкүи, Киото хотуудад 36 хэм хүрэх төлөвтэй байна гэж Цаг уурын албанаас мэдээлжээ.


Эрх баригчид иргэддээ хандан ил задгай талбайд болон агаар сэрүүцүүлэгч сэнсгүй битүү орчинд биеийн хүчний ажил хийхгүй байхыг уриалжээ. Мөн онцын шаардлагагүй бол гадагш гарахгүй байх, цангаагүй байсан ч ойр ойрхон ус уух, гэрийнхээ агаар сэрүүцүүлэгч сэнсийг тасралтгүй ажиллуулахыг зөвлөж байна.

Холбоотой мэдээ