ӨМНӨГОВЬ: Элсэлтийн шалгалтаар гурван сурагч 800 оноо авчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬДаланзадгад,
2024 оны долдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн ЕБ-ын 13 сургуулийн 12 дугаар
ангийг 589 сурагч төгсөж, элсэлтийн шалгалтад 86.2 хувь буюу 508 хүүхэд хамрагджээ.
Хичээл
сонголтын хувьд математик 62.4 хувь, англи хэл 59.5, нийгэм 57.4, монгол хэл
46.8, физик 26.2, биологи 19, хими 17.1, газар зүй 4.8, түүх 3.8, орос хэл 0.5
хувь тус тус эзэлж байна.
Элсэлтийн шалгалтаар гурван сурагч 800 оноо авчээ.
Тодруулбал, математикийн шалгалтыг
SAT-770 оноогоор дүйцүүлэн Даланзадгад сумын хоёрдугаар сургуулийн 12а ангийн
сурагч Майцэцэгийн Энхжин авсан бол нийгмийн ухааны хичээлээр аймгийн хэмжээнд 309 төгсөгч
шалгалт өгснөөс Даланзадгад сумын гуравдугаар сургуулийн 12а ангийн сурагч
Тунгалагийн Болортуяа, Цогтцэций сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн
12а ангийн сурагч Ариунбаатарын Энхриймаа нар тус тус 800 оноо авчээ.