ӨМНӨГОВЬ: БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар Хүүхэний Гомбосүрэн
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2024 оны долоодугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Номгон сумаас 100 жилийн түүхэн цаг хугацаанд олон алдар гавьяатан төрөн гарсан. Энэ удаа БНМАУ-ын баатар Хүүхэний Гомбосүрэнгийн талаар танилцуулж байна.
Хүүхэний
Гомбосүрэн нь 1921 онд Номгон суманд малчин ард Рэгзэнгийн хүү болон
төрж, төрсөн эгч Хүүхэнээр овоглож байжээ.
Цэргийн албаа нэр төртэй хаагаад нутагтаа эргэн ирж 1956 оноос хойш тасралтгүй 34 жил тэмээ маллажээ. Энэ хугацаанд 816
ботго бойжуулж, 189 мянган тонн ноос бэлтгэн 42,7 мянган литр сүү сааж, 400
гаруй эмнэг хангал тэмээг уналга эдэлгээнд сургасан байна. 1966 онд БНМАУ-ын Хөдөлмөрийн
баатар цолоор шагнуулж говийн алдарт тэмээчний гарамгай амжилтыг дуурсган
алдаршуулжээ.
Тэрээр
АИХ-ын депутатаар 2 удаа, МАХН-ын Их хурал, Нэгдэлчдийн их хурал, ЗХУ-ын
Хамтралчдын их хуралд төлөөлөгчөөр сонгогдон ажилласан төр, нийгмийн зүтгэлтэн төдийгүй бага залуу насандаа Халх голын дайнд оролцож, эх
орноо харийн түрэмгийлэгчдээс хамгаалсан.
Номгон сумын ЗДТГ-аас санаачлан 2012 онд БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар Хүүхэний Гомбосүрэнгийн алдар гавьяаг мөнхжүүлэн хүүхэд залуус, олон түмэнд алдаршуулан үлдээх зорилгоор түүний хөшөөг бүтээн босгожээ.