ӨМНӨГОВЬ: Элсэлтийн шалгалтад амжилт гаргасан багш, сурагчийг урамшууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-07-12 14:32:39

Даланзадгад, 2024 оны долдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн хэмжээнд элсэлтийн шалгалтыг 508 сурагч өгчээ.

 

Нийгмийн ухаан, математикийн хичээлээр 800 оноо авсан гурван сурагч байсан бол бусад хичээлээр 23 сурагч 700-аас дээш оноо авсан байна. 


 

Элсэлтийн шалгалтад амжилттай оролцсон багш, сурагчдын мэдлэг чадвар, хичээл зүтгэлийг тус аймгийн удирдлагууд үнэлж, хүлээн авч уулзлаа.


Энэ үеэр "Нутгийн хишиг" хөтөлбөрөөс урамшуулан, батламж 1-2.5 сая төгрөгийн мөнгөн шагнал олгов.

 

Өмнөговь аймаг энэ жил элсэлтийн шалгалтын нэгдсэн дүнгээр өмнөх жилийн хэмжээст онооноос 3.9 хувиар ахиж, улсын хэмжээнд хоёр байраар урагшилсан байна. 


Холбоотой мэдээ