Сүхбаатар аймагт эр хонь хамгийн хямд байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, эр хонь Ховд аймагт хамгийн өндөр 340 мянга, Сүхбаатар аймагт хамгийн бага 200 мянган төгрөгийн үнэтэй байна.
Малын зах зээлийн дундаж үнийн 2024 оны 6 дугаар сарын мэдээллийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад:
- хязаалан гунан үхрийн үнэ 1.5 сая төгрөг болж, 27.8 мянган төгрөгөөр,
- эр хонины үнэ
266.0 мянган төгрөг болж, 10.3 мянган төгрөгөөр,
- эр ямааны үнэ
166.1 мянган төгрөг болж, 4.5 мянган төгрөгөөр нэмэгджээ.
Харин:
- соёолон үрээний
үнэ 1.2 сая төгрөг болж, 6.8 мянган төгрөгөөр,
- атны үнэ 1.4 сая төгрөг болж, 86.2 мянган төгрөгөөр буурсан байна.