Tусгай үйл ажиллагаа хамтран зохион байгуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Монгол Улс Нью-Йорк хотноо болсон НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн “Тогтвортой хөгжлийн асуудлаарх улс төрийн өндөр түвшний чуулга уулзалт”-ын үеэр “Өлсгөлөнг зогсооход дэд бүтцийн холболтын гүйцэтгэх үүрэг” үйл ажиллагааг Польш, Ботсвана улс, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар, НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал, Дэлхийн хүнсний хөтөлбөртэй хамтран өнгөрсөн долоо хоногт зохион байгуулав.
Энэ үеэр хүнсний нийлүүлэлтийн сүлжээг сайжруулж, өлсгөлөнг зогсооход дэд бүтцийн холболтын гүйцэтгэж буй үүргийн талаар санал солилцон, хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, сайн туршлагаас хуваалцсаныг Гадаад харилцааны яам мэдээллээ.
Үүнд Польш
Улсын Гадаад хэргийн дэд сайд Якуб Вишневски, НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага
хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Ребека Гринспан, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг
бууруулах газрын Ерөнхий нарийн бичгийн даргын Тусгай элч Камал Кишор зэрэг
өндөр түвшний төлөөлөгч оролцжээ.