ӨМНӨГОВЬ: "Говь шанх-7" говийн бүсийн наадамд 195 харваач цэц мэргэнээ сорино

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-07-24 16:45:17

Даланзадгад, 2024 оны долоодугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Батмөнх даян хааны мэндэлсний 560 жил, Өмнөговь аймаг байгуулагдсаны 93 жил, говийн бүсийн "Говь шанх-7" наадмын сур харваанд 195 харваач оролцохоор бүртгүүлжээ.

 

Тодруулбал, Увс, Дархан, Өвөрхангай, Дундговь, Баян-Өлгий, Өмнөговь, Төв аймаг болон Улаанбаатар хотын баг клубээс 67 харваач оролцож байгаа бөгөөд үүнээс Монгол Улсын мэргэн 6, даян мэргэн 3, даяар дуурсах мэргэн 1, гарамгай харваач 2, гоц харваач 4, онч харваач 1 оролцож байна.

 

Харин өсвөрийн сур харваанд 79 харваач бүртгүүлж, долоодугаар сарын 26-ны өдрийн 9:00 цагт өсвөрийн харваагаар эхлүүлэх юм.

Холбоотой мэдээ