ӨМНӨГОВЬ: Шүдлэн насны морьдын уралдаанд 69 хурдан хүлэг шандсаа сорилоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬДаланзадгад, 2024 оны долоодугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Говийн бүсийн "Говь шанх-7" наадам шүдлэн насны морины уралдаанаар эхэллээ.
Шүдлэн насны морины уралдаанд 92 морь бүртгүүлснээс гарааны зурхайгаас 69 хурдан хүлэг уралдахаар тэнцсэн байна.
Уралдааны түрүү магнайд Ховд аймгийн Чандмань сумын уяач Баатархүүгийн Пүрэвжаргалын хүрэн, аман хүзүүнд Өмнөговь аймгийн Хүрмэн сумын уяач Бадамгаравын Бадраагийн хонгор халзан, айргийн гурваар мөн аймгийн Цогтцэций сумын харьяат Чойжилын Батжаргалын хонгор халзан, айргийн дөрвөөр Өвөрхангай аймгийн Есөн зүйл сумын уяач Сүхбаатарын Дэмчигийн халзан, айргийн тавд Дорнод аймгийн Хэрлэн сумын уяач Сэлэнгэсайхны хүрэн халзан үрээ тус тус хурдаллаа.