ӨМНӨГОВЬ: "Дээлтэй монгол" наадам зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-07-28 15:41:43

Даланзадгад, 2024 оны долоодугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Үндэсний баяр наадмын хүрээнд уламжлал болгон зохион байгуулдаг “Дээлтэй монгол” үйл ажиллагааг 2024 оны долоодугаар сарын 27-ны өдөр зохион байгууллаа.

 

Баяр наадмаараа үндэсний дээл хувцсаа дээдлэн өмсөж хэвших, өв соёлоо түгээн дэлгэрүүлэх зорилготой тус наадмыг “Үлгэр жишээ гэр бүл”, “Байгууллага, хамт олон”, “Хувь хүн”, “хүүхэд” гэсэн ангиллаар зохион байгуулж, шилдгүүдээ шалгаруулсан бөгөөд 200 гаруй оролцогч оролцлоо.

 

“Дээлтэй монгол" наадмын хамт олны төрлийн тэргүүн байрт Өмнөговь аймгийн уламжлалт гар урчуудын холбооны хамт олон, дэд байрт “Говь шанхын уртын дуучдын холбоо”-ны хамт олон, гутгаар байрт ХГБХХГ-ын хамт олон тодорлоо.

 

Гэр бүлийн төрөлд тэргүүн байрт Х.Отгонсүрэнгийн гэр бүл, дэд байрт Э.Золжаргалын, гутгаар байрт Б.Сарангоогийн, тусгай байрт Б.Мөнхбаярын гэр бүл шалгарсан бол ганцаарчилсан эмэгтэй төрөлд тэргүүн байрт Б.Дэлгэрмөрөн, дэд байрт Б.Должинсүрэн, гутгаар байрт Д.Сарантуяа нар шалгарлаа.

 

Харин эрэгтэй төрөлд тэргүүн байрт Э.Баттогтох, дэд байрт Г.Төртогтох, гутгаар байрт Т.Нямхүү нар шалгарчээ.

 

Хүүхдийн эмэгтэй төрөлд Мөнхбатын Аззаяа, дэд байрт Буянхүүгийн Халиунаа, дэд байрт Хатанбаатарын Амина, эрэгтэй төрөлд тэргүүн байрт Адъяабаатарын Даваажаргал, дэд байрт Сайнбаатарын Дөлгөөн, гутгаар байрт Цогбаярын Жаргалбаяр нар тодорч шагналт байрт орлоо.





Энэ жилийн "Дээлтэй монгол" наадмыг өргөн цар хүрээнд зохион байгуулснаас гадна казах, өөлд зэрэг олон үндэсний дээл хувцсаараа наадамчид оролцож байгаагаараа онцлогтой боллоо. 













Холбоотой мэдээ