ӨМНӨГОВЬ: Хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬДаланзадгад, 2024 оны долоодугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймаг байгуулагдсаны 93
жилийн ой, Батмөнх даян хааны мэлмий гийсний 560 жил, говийн бүсийн "Говь шанх-7" наадам өргөн дэлгэр сайхан боллоо.
Баяр наадмыг сайн зохион байгуулснаас гадна Өмнөговь аймгийн ЗДТГ, аймгийн Хөгжил хөрөнгө оруулалтын газар, ГБХХГ-ууд хамтран 12
метрийн урттай хоёр асрыг наадмын талбайд барьж хүүхдэд ээлтэй орчин болгон
тохижуулжээ.
Тус
асарт хүүхдүүд, өндөр настан, наадамчид тухлан монгол наадгай болох шагай, хөлөгт, оньсон тоглоомуудыг
тоглох, багачууд амрангаа зураг будах, эцэг эхчүүд хүүхдээ амраах, айраг уух зэрэг орчныг бүрдүүлжээ.