ӨМНӨГОВЬ: Дуу цахилгаантай аадар борооноос сэрэмжлүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬДаланзадгад,
2024 оны наймдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Нийт нутгаар 2024 оны наймдугаар сарын
1-нээс хүчтэй аадар бороо орно.
Тодруулбал,
2024 оны наймдугаар сарын 1-2-ны өдрүүдэд төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн
аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай
аадар бороо үргэлжлэн орохыг Өмнөговь аймгийн УЦУОШГ-аас сэрэмжлүүллээ.
Зуны
улиралд агаар мандлын бэсрэг хэмжээний явцтай холбоотой конвекцийн үзэгдэл нь
аадар бороо, аянга цахилгаан, мөндөр, үер, нөөлөг салхи болон ажиглагдах
нөхцөлийг бүрдүүлдэг.
Тиймээс
малчид, иргэд анхаарал болгоомжтой байж, мөндөр,
аянга цахилгаан, нөөлөг салхи, болзошгүй үер усны аюулаас сэрэмжлэн ойр дотны хүмүүсийнхээ аюулгүй
байдлыг хангаж, урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхаарууллаа.