БУЛГАН: Рашаант сумын түүхт 40 жилийн ойн баяр ёслол төгөлдөр боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган 2024 оны наймдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Монгол хүн сансарт ниссэний бэлгэдэл болгон байгуулсан Булган аймгийн Рашаант сумын түүхт 40 жилийн ойн баяр наадам ёслол төгөлдөр боллоо.
Тус сумын түүхт 40 жилийн ойн баярын хуралд аймгийн ИТХ-ын дарга
Д.Эрдэнэбат, ЗХУ болон БНМАУ-ын баатар, хошууч генерал, сансрын нисгэгч
Ж.Гүррагчаа, Рашаант сумын АДГЗ-ны дарга асан, Монгол Улсын шинэ Үндсэн хууль
батлалцсан АИХ-ын депутат П.Дамба, Рашаант сумын ЕБС-ын анхны захирал,
үйлчилгээний гавьяат ажилтан Ц.Энхбат, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Бат-Амгалан
тэргүүтэй зочид төлөөлөгчид, сумдын удирдлагууд баярын мэндчилгээ дэвшүүллээ.
Хурлаар
Рашаант сумынхаа бүтээн байгуулалтад залуу халуун нас, хүч хөдөлмөрөө шингээсэн
уугуул, суугуул иргэдээ төрийн дээд одон медаль, аймаг, сумын нэрэмжит шагналаар
шагнаж урамшуулав.
Рашаант
сумын түүхт 40 жилийн ойд зориулсан "Адуучин" тэмцээнд газар, газрын эрэлхэг
зоригтой 40 залуу өрсөлдсөнөөс
Тэргүүн
байр - Рашаант сум 1-р баг Отгонбаярын Ренчин-Очир
Дэд
байр -Рашаант сум 1-р баг Жадамбын Мөнхбат
Гутгаар
байр - Рашаант сум 4-р баг Эрдэнэбатын Бадамжунай
Дөрөвдүгээр
байр - Рашаант сум 1-р баг Ганболдын Ганзориг
Тавдугаар
байр - Рашаант сум 2-р баг Батсайханы Хишигбат нар тэргүүлж, монгол морины босоо
цагаан хийморьтой наадлаа.
Мөн Булган аймгийн Рашаант сумын уугуул Л.Чулуунбаатар, Б.Төрбат нарт үндэсний уламжлалт спорт тоглоом шагайн харвааны "Аймгийн гоц мэргэн" цол олгосон юм.
Хөгжил дэвшилд тэмүүлсэн Рашаант сумын сүлд дуу болох "Хөгнийн цэнхэр хавар" дууны хөшөөний нээлт боллоо. Уг дууны шүлгийг Н.Түвшинтөгс бичиж, аяыг О.Баттөмөр зохиосон дуучин Б.Энхрий дуулжээ.
Тэрчлэн Рашаант сум үүсэн байгуулагдсаны түүхт 40 жилийн ойн сумын цол олгох барилдаанд сумын цолтой болон залуу 64 бөх барилдаж, Дорнод аймгийн Баяндун сумын харьяат, залуу бөх Г.Бат-Эрдэнэ түрүүлэн "Сумын заан" цол хүртлээ. Өвөрхангай аймгийн Бүрд сумын харьяат, сумын начин Т.Ням-Очир үзүүрлэж, начин цолоо баталсан бол Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат, сумын начин Ө.Сандагдорж, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, залуу бөх Д.Дэлгэрдалай нар их шөвгийн дөрөвт шалгарлаа.
Азарганы
уралдаанд:
Түрүү
магнайд-Архангай аймгийн Хотонт сумын уяач Энхболдын хүрэн
Аман
хүзүүнд-Өвөрхангай аймгийн Хархорин сумын уяач Алтангэрэлийн бор
Айргийн
гуравт-Төв аймгийн Угтаал сумын уяач Баярбатын бор
Айргийн
дөрөвт-Өвөрхангай аймгийн Хархорин сумын уяач Намжилдоржийн хүрэн халзан
Айргийн тавд-Булган аймгийн Рашаант сумын уяач Лхамсүрэнгийн хүрэн хурдаллаа.
Азарганы
уралдааныг Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Батмөнх сангийн тэргүүн Б.Бат-Амгалан, Сумын заан, сумын алдарт уяач Чадраабал, түүний хүү Гавьяа нар 10
сая төгрөгөөр ивээн тэтгэлээ.
"Их
нас"ны хурдан морины уралдаанд:
Түрүү
магнайд-Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уяач Отгонболдын бор
Аман
хүзүүнд- Төв аймгийн Ар хуст сумын уяач Дашийн хонгор халзан
Айргийн
гуравт- Булган аймгийн Рашаант сумын уугуул, Аймгийн алдарт уяач Дуламсүрэнгийн
тогоруу хүрэн
Айргийн
дөрөвт- Булган аймгийн Рашаант сумын уугуул, Сумын алдарт уяач Дэмбэрэлдашийн
хээр
Айргийн тавд-Булган аймгийн Рашаант сумын уяач Баатарцогтын буурал тус тус хурдлав.
Их
насны морьдын шагналыг Аймгийн аварга малчин Цэвээндорж, Аймгийн аварга малчин
Батчимэг, Аймгийн аварга малчин Отгонбаяр, Сумын хошой аварга малчин Сандуйжав,
Сумын аварга малчин Цэрэндорж, Сумын аварга малчин Гэрэлт-Од, Сумын аварга
малчин Цэвэлмаа, Г.Санжидийн үр хүүхдүүд ивээн тэтгэлээ.
Шүдлэн
насны хурдан морины уралдаанд:
Түрүү
магнайд-Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн уяач Суманхүүгийн ягаан
Аман
хүзүүнд-Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат Аймгийн алдарт уяач Сүрэнхүүгийн
саарал
Айргийн
гуравт-Булган аймгийн Рашаант сумын уяач Зоригтбаатарын хээр
Айргийн
дөрөвт-Булган аймгийн Рашаант сумын уяач Пүрэвдуламын сартай зээрд
Айргийн
тавд- Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн уяач Суманхүүгийн халтар
Шүдлэн насны морины уралдааныг Аймгийн аварга малчин Цогтгэрэл, Батжаргал, Баярбат нар 10 сая төгрөгөөр ивээн тэтгэлээ.