Замын-Үүдээс даац хэтрүүлж, маршрут зөрчин тээвэр хийвэл 9 сая хүртэлх төгрөгөөр торгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.tuul@montsame.gov.mn
2024-08-08 09:29:59

Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Замын-Үүдээс Улаанбаатар чиглэлийн авто замын төлбөрийн цэгийг бүрэн цахимжуулж, тээвэрчдээс төлбөрийг бэлнээр авахыг энэ сарын 5-ны өдрөөс болиулжээ.


Тус цэг цахим болсноор тээврийн хэрэгсэл саатаж, дараалал үүсэх нөхцөлийг эрс бууруулсан байна. Харин тухайн тээврийн хэрэгсэлд зөвшөөрснөөс илүү ачаа ачсан бол илүү ачааны төлбөрийг тн\км-ээр тооцож, авто замд үзүүлсэн хохирлыг нөхөн төлүүлэх аж. Тухайлбал, даац хэтрүүлж, маршрут зөрчин тээвэр хийсэн тохиолдолд хэтрүүлсэн ачаанаас хамаарч, 900 мянгаас 9 сая хүртэл төгрөгийн нөхөн төлбөр нэхэмжилнэ. Төлбөрөө төлөөгүй тохиолдолд тээврийн хэрэгслийг дараагийн цэгт саатуулах, хөдөлгөөнд оролцохыг хориглох зэрэг арга хэмжээ авах юм.


Уг цэг нь улсын хэмжээнд бүрэн цахимжсан, 8 дахь авто замын төлбөрийн цэг болж байна.




Холбоотой мэдээ