ОРХОН: Уурхайчид үндэсний сур, шагайн харваагаар өрсөлдлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНБаян-Өндөр,
2024 оны наймдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Уул, уурхайн салбарыхны
дунд анх удаа “Уурхайчдын наадам” болж 20 гаруй компани оролцлоо. Уурхайчид хүчит бөх, үндэсний сур, шагайн харваагаар
өрсөлдсөн юм.
Хүчит бөхийн барилдаанд аймаг, сумын цолтой
24 бөх барилдсанаас “Дархан Төмөрлөг”-ийн үйлдвэрийн ажилтан, аймгийн хурц
арслан С.Очирбат түрүүлж, Хэнтий аймгийн Бор-Өндөрийн Уулын баяжуулах үйлдвэрийн ажилтан, аймгийн
арслан Д.Аззаяа үзүүрлэв.
Үндэсний сурын харваанд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Спорт ордны
дарга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, үндэсний сурын Дархан
мэргэн Ш.Даваахүү, тус үйлдвэрийн ДЦС-ийн ажилтан, аймгийн мэргэн, спортын мастер Б.Баасанжаргал
нар түрүүллээ.
Шагайн харвааны төрөлд найман
компанийн 18 тамирчин өрсөлдөж, “Багануур” ХК-ийн ажилтан, Монгол Улсын
Гарамгай мэргэн харваач Э.Баттулга 20 сум тавьснаас 20 онож түрүүлсэн бол тус
компанийн харваач, Монгол Улсын Үлэмж Дархан мэргэн Б.Алтансүх 18 онож, удаах
байранд шалгарав.
Багийн нийт дүнгээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ
гранпри цол хүртлээ. Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн 30
жилийн ойд зориулсан тус наадам өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон юм.