Өнөөдөр: “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт” эхэлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 22 /МОНЦАМЭ/.Наймдугаар сарын 22-ны пүрэв гарагт болох үйл явдлын
тойм:
-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусарын манай улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилнэ.
-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор Улаанбаатар хотноо зохион байгуулж буй “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт” Төрийн ордонд 9:00 цагт эхэлнэ.
-“Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга
уулзалт”-ын хүрээнд “Манлайллын 17 төрх” гэрэл зургийн үзэсгэлэнг Чингис хаан
үндэсний музейд 17:00 цагт нээнэ.
-УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 15-27-ны өдрүүдэд
хуралдана.
-Орон нутгийн ээлжит сонгуулийг зохион байгуулах аймаг,
нийслэлийн сонгуулийн хороодын дарга, нарийн бичгийн нарт зориулсан сургалт 9:00
цагт “Holiday Inn Ulaanbaatar”-ын 2 дугаар давхарт Хурлын танхимд эхэлнэ. Холбогдох
утас: 99122141
-Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн
төвөөс Мэдээллийн технолгийн багийн ахлагч нарт энэ сарын 22, 23-ны өдөр
танхимын, 25-ны өдрөөс багийн гишүүдэд орон нутагт дадлага болон цахим сургалт
зохион байгуулна.
-ЭМЯ-ны урилгаар “Орбис” олон улсын байгууллага Улаанбаатар
хотод нүдний эмч, сувилагч, мэдээгүйжүүлгийн эмч, тоног төхөөрөмжийн
инженерүүдэд зориулсан сургалт дуусна.
-ИЗНН-аас 12:00 цагт мэдээлэл хийнэ.
-Нийслэл болон 21 аймгийн боловсролын ажилтнуудад яам, харьяа байгууллагуудаас салбарын бодлого, зорилтыг танилцуулж, мэргэжил арга
зүйн сургалтыг Удирдлагын академид
10:30 цагт зохион байгуулна. Холбогдох утас: 89755575
-"Монголын эзэнт гүрний өв, бичгийн эх сурвалж ба эд
өлгийн соёл" олон улсын эрдэм шинжилгээний хурал 9:00 цагт Чингис хаан
Үндэсний музейн 7 давхарт болно. Утас:99051914
-Монгол-Германы хооронд дипломат харилцаа
тогтоосны 50 жилийн ойн хүрээнд дэлгэсэн хоёр улсын 15 уран
бүтээлчийн “2 day in Mongolia” үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх
урлагийн музейд энэ сарын 28 хүртэл үргэлжилнэ.
-Халх голын ялалтын 85 жилийн ойд зориулсан “Халх
гол-85 жил” үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейд 9 дүгээр сарын 16 хүртэл
үргэлжилнэ.
-Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ’’
байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийг Зэвсэгт хүчний 327 дугаар
ангийн сургалтын төвд энэ сарын 18-26-нд хоёр үе шаттай зохион байгуулна.