Хөвсгөлд “Хүмүүн бичиг” сонинг хамгийн их захиалжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
gantuyaB@montsame.mn
2016-10-13 10:11:27

Хөвсгөл аймагт 4-р улирлын хэвлэл захиалгаар 23 сум, 300-аад иргэд аж ахуйн нэгж байгууллага 12 орчим сая төгрөгийн сонин хэвлэл захиалсны дотор хамгийн их нь монголдоо цорын ганц эх хэлээрээ хэвлэгддэг “Хүмүүн бичиг” сонинг  299 захиалжээ.

Хүмүүн бичиг сонинг аймгийн хэмжээнд эх хэлний түшиц сургууль болсон С.Мөнхболд захиралтай “Титэм” сургуулийн хамт олон 138 буюу хамгийн их захиалсан  байна.

Тус аймгийн хэмжээнд  өдөр тутмын сонин болох Өдрийн сонинг 106, Зууны мэдээг 30, Ардчилал 2, Үнэн сонинг 28 иргэн захиалсан бол орон нутгийн хэвлэлээс Эрх чөлөө сонинг иргэд илүү сонгон захиалжээ.

Б.Гантуяа   

Холбоотой мэдээ