ОРХОН: Хүүхдээ цэцэрлэг, сургуульд нь хүргэж өгч буй эцэг, эхийн ажлын цагийг зохицуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-08-29 13:30:23
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны наймдугаар сарын 29 /МОНЦАМЭ/Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотойгоор есдүгээр сарын 2-6-ны өдөр хүртэл 1-5 дугаар ангийн хүүхдээ сургуульд нь хүргэж өгч буй эцэг, эх, асран хамгаалагчдад нь цаг гаргаж өгөхийг аймгийн ЗДТГ-аас уриаллаа.


Тодруулбал, төрийн байгууллагуудын удирдлагуудад хандаж, албан хаагчид нь хүүхдүүдээ цэцэрлэг, сургуульд нь хүргэж өгөхөд нь цаг гаргаж байгууллагадаа дотоод зохион байгуулалт хийхийг аймгийн Засаг даргын орлогч Д.Соёлчхүү үүрэг болголоо.


Учир нь анх удаа цэцэрлэг, сургуульд орж байгаа хүүхдүүдэд эцэг, эх, асран хамгаалагчдын дэмжлэг, халамж ихэд шаардлагатай байдаг тул энэ нөхцөл байдлыг ойлгож ажиллахыг анхааруулсан юм.


Энэ хичээлийн жилд Орхон аймагт цэцэрлэгт 9000, нэгдүгээр ангид 2500 гаруй хүүхэд эн орж байна. 

Холбоотой мэдээ