Япон улсаас 12 мянга гаруй жуулчин иржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-08-31 08:57:35

Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Манай улс энэ оны долоодугаар сарын байдлаар 436 мянга гаруй жуулчин хүлээж авснаас 12 500 орчим нь Япон улсын жуулчид байна. 


Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо, АЖМХ -ны Япон зах зээлийн салбар холбоо, ЖАЙКА олон улсын хамтын Ажиллагааны байгууллага хамтран Монгол -Япон аялал жуулчлалын байгууллагуудын бизнес В2В уулзалт зохион байгуулж байна.


Уулзалтын үеэр ССАЖ3Я-ны Аялал жуулчлалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын шинжээч Н.Болормаа "Аялал жуулчлалын бодлого, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа", АЖМХ-ны гүйцэтгэх захирал М.Нарангэрэл "Монголын аялал жуулчлалын салбарын өнөөгийн байдал, чиг хандлага", АЖМХ-ны Япон зах зээлийн салбар холбооны тэргүүн Б.Батзориг "Япон салбарын аялал жуулчлалын онцлох бүтээгдэхүүний танилцуулга" сэдвээр мэдээлэл өглөө.


Энэ хүрээнд Японы зах зээлд ажилладаг Монголын тур оператор компаниуд, Японы аялал жуулчлалын компаниудтай мэдээлэл солилцох, хоёр орны аяллын хөтөлбөр, уламжлал, соёл, ахуйг сурталчлах B2B уулзалт болох юм. Уулзалтад Монгол-Японы аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэгч 40 байгууллага оролцож байна.


Холбоотой мэдээ