ДОРНОД: Энэ намар 1.7 тн малын тэжээл хураана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДЧойбалсан, 2024 оны есдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Энэ намар аймгийн хэмжээнд 1.7 тонн малын тэжээл хураана гэж ХХААГ-аас мэдээлэв.
Дорнод аймгийн 7 сумын 18 ААН, 17 иргэн, бүлэг нөхөрлөл тариалан эрхэлж, 27 мянган га-д тариалалт хийсэн байна. Тодруулбал, 14240 га-д улаан буудай, 1125 га-д малын тэжээл, 5233 га-д тосны ургамал, 360 га-д төмс, хүнсний ногоо тариалжээ.
Урьдчилсан байдлаар 20 мянган тонн үр тариа, 1.7 тонн малын тэжээл, 3.7 мянган тонн тосны ургамал, 1650 тонн төмс, 1925 тонн хүнсний ногоо хураах төлөвтэй байна.