ӨМНӨГОВЬ: ЖДҮ эрхлэгчдийн бизнесийн тогтвортой хөгжлийг дэмжих төсөл хэрэгжиж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬДаланзадгад, 2024оны есдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн хэмжээнд “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд бизнесийн тогтвортой хөгжлийг сайжруулж, ил тод байдлыг нэмэгдүүлэх “Best” хөтөлбөртэй хамтран 2021 оноос эхлэн тус хөтөлбөрийг гурван жилийн хугацаанд амжилттай хэрэгжүүлж, орон нутгийн бизнес эрхлэгчдэд нийт 15 тэрбум төгрөгийг зээл хэлбэрээр олгожээ.
Тодруулбал,
гурван жилийн хугацаанд нийт 173 удаагийн сургалт уулзалт зохион байгуулж,
давхардсан тоогоор 3182 бизнес эрхлэгчийг хамруулж, 167 бизнес эрхлэгчид 15.8
тэрбум төгрөгийн зээл авахад нь зөвлөгөө, техникийн тусламж өгч амжилттай
зуучилжээ.
Мөн
бичил санхүүжилтийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь аймгийн нийт 11
бизнест 97,5 сая төгрөгийн буцалтгүй тэтгэлгийг олгож, урт хугацааны 8 дэд
хөтөлбөр хэрэгжүүлсний 2 дэд хөтөлбөрийг Өмнөговь аймгийн ХХААГ-тай хамтран
хэрэгжүүлжээ.
Хөтөлбөрт
хамрагдсан бизнес эрхлэгчид 244 ажлын
байрыг бий болгосон бол өргөжин сайжирсан 171 бизнес эрхлэгч байсан бөгөөд бизнесийн борлуулалтын
орлогыг 2 тэрбум төгрөгийн өсөлт гаргахад нь нөлөөлж ажилласан байна.