СЭЛЭНГЭ: Нөхөх олговор авах иргэдийн нэхэмжлэлийг бүрэн барагдуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСүхбаатар,
2024 оны есдүгээр 10 /МОНЦАМЭ/. Улс төрийн хилс
хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн заалтын
хүрээнд Сэлэнгэ аймгийн харьяат 68 нэхэмжлэгчид нөхөх олговор 3 тэрбум 126 сая
төгрөг олгосон байна.
Тодруулбал, 2019 онд 6
нэхэмжлэгчид 281 сая, 2020 онд 34 нэхэмжлэгчид 1.683.0 сая, 2021 онд 3
нэхэмжлэгчид 120 сая, 2022 онд 12 нэхэмжлэгчид 441 сая, 2023 онд 10
нэхэмжлэгчид 480 сая, 2024 онд 3 нэхэмжлэгчид 121 сая төгрөгийн нөхөх олговор
олгогдож, аймгийн хэмжээнд нөхөх олговор авахаар шүүхийн
шийдвэр нь гарсан иргэдийн нэхэмжлэлийг бүрэн барагдуулжээ.
Улс төрийн хилс хэрэгт
хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд 2018 оны 1
дүгээр сарын 12-ны өдөр УИХ-аас нэмэлт өөрчлөлт оруулсан байна.
Тухайлбал улс төрийн хилс
хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчдийн эхнэр /нөхөр/
эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас
барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая төгрөг,
мөн хорих ялаар шийтгүүлсэн дээрх хүмүүст 40 сая төгрөгийн нөхөх олговор тус
тус олгохоор тусгажээ.