Офицерын тойргоос Чулуун овооны тойрог хүртэлх замыг шинэчилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-09-12 12:17:47

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Баянзүрх дүүргийн Офицерын тойргоос Чулуун овооны тойрог хүртэлх авто замыг маргааш 23:00 цагаас энэ сарын 16-ны 6:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.


Зам засахдаа инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих зэрэг ажлыг гүйцэтгэхийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ. 

Холбоотой мэдээ