ӨМНӨГОВЬ: “Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд 70 сая мод тарьж ургуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬДаланзадгад,
2024 оны есдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Өмнөговь
аймагт өнөөдөр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяагаар
ахлуулсан ажлын баг аймгийн удирдлагуудтай уулзалт зохион байгууллаа.
Ажлын
багт Өмнөговь аймгийн БОАЖГ-ын удирдлага, мэргэжилтнүүд хэрэгжүүлж буй ажлын үр
дүнгийн талаар танилцууллаа.
Өмнөговь
аймгийн ойн сангийн нийт талбай 1.2 сая/га, үүнээс 0.8 сая/га буюу 62.1 хувь нь
ойгоор бүрхэгдсэн талбай, 0.4 сая/га буюу 37.9 хувийг ойгоор бүрхэгдээгүй
талбай эзэлдэг.
Ой
моддын төрлийг эзлэх хувиар нь авч үзвэл заг 566 мян/га, тоорой 570 га талбайд
тархан ургадаг.
Сүүлийн
таван жилийн хугацаанд 15 сумын төрийн байгууллагуудад 210 мянга орчим ширхэг
тарьц, суулгацаар хангаж, мөн үйл ажиллагааны хүрээнд 163.261.500 төгрөгийн
орлогыг орон нутагт төвлөрүүлэн ажиллажээ.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхээр Өмнөговь
аймаг 2030 он хүртэл 70 сая мод тарьж ургуулахаар Засгийн газартай
хариуцлагын гэрээ байгуулсан юм.
Энэ ажлын хүрээнд Өмнөговь аймаг 2023 онд 546,509 мод тарьж таримал ойн зурвасыг 35.79 га талбайгаар нэмэгдүүлж, 52068 мод, загаар ойжуулж, нөхөн сэргээсэн талбайг 138.5 га-аар нэмэгдүүлж 123,260 мод тарьж ургуулжээ.
Мод
тарьж ургуулсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад урамшуулал олгох журмын мөнгөн
дүнг нэмэгдүүлэн Өмнөговь аймгийн ИТХ-ын 199 дүгээр тогтоолоор батлуулан 2023
оны байдлаар 2021-2023 онд мод тарьж гэрээ байгуулсан 14 сумын 167 иргэний
тарьсан 76363 модонд 198.5 сая төгрөгийн урамшуулал олгожээ.