Донбассын орон нутгийн сонгуулийг хойшлуулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРМОСКВА. /TASS/. Минскийн гэрээний амлалтуудыг хүндэтгэх боломжийг Украинд дахин нэг удаа олгох цорын ганц зорилгоор өөрийгөө зарлан тунхагласан Бүгд Найрамдах Донецк болон Луганск Ард Улс орон нутгийн сонгуулиа хойшлуулсан гэж Минскийн хэлэлцээнд Донецкийг төлөөлөн оролцогч Денис Пушилин мэдэгджээ.
"Минскийн гэрээг Украины тал бүрэн хэрэгжүүлсэн тохиолдолд л Донбассын орон нутгийн сонгуулийг явуулна. Ийм шийдвэрт хүрэх болсон нь Украинд амлалтаа биелүүлэх хугацааг олгож байгаа юм" гэж тэрбээр мэдэгджээ.
2015 оны 10 дугаар сарын 18 болон 11 дүгээр сарын 1–нд товлосон орон нутгийн сонгуулийн хугацааг Минскийн хоёрдугаар протоколын улс төрийн заалтуудыг Украины тал бүрэн хэрэгжүүлсэн тохиолдолд 2016 онд явуулахаар боллоо гэж Донецк, Луганск мягмар гарагт мэдэгдсэн байна.
Д.Нямтулга